• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТЫГ БҮРТГЭХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-07-08 20:56:44

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 269 дүгээр тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоолоор баталсан "Хадгаламжийн сертификатыг бүртгэх журам"-ыг батламжиллаа.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр банкнаас гаргасан хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн.

Хадгаламжийн сертификатыг олон нийтэд нээлттэй арилжаалснаар дараах давуу талууд үүснэ. Үүнд:

  • Гадаадын хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй, баталгаат бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх, 

  • Банкууд урт хугацаатай санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан санхүүжилт татах,

  • Хөрөнгө оруулагчид мөнгөн хөрөнгийн хэрэгцээ гарсан тохиолдолд хадгаламжийн сертификатын хүүг бууруулалгүй хоёрдогч зах зээлд арилжаалах зэрэг олон давуу талтай юм.  

Шинээр баталсан "Хадгаламжийн сертификатыг бүртгэх журам"-тай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ