• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49561.89

( -45.23 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49561.89 -45.23
MSE A Индекс 19153.08 -44.34
MSE B Индекс 14440.59 96.69

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-10 15:03:09

Энэ өдөр нийт 13,838,747,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-10 10:06:52

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 4.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-09 15:37:14

Энэ өдөр нийт 11,516,534,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-01 18:14:24

2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 326,580,996 төгрөгийн үнийн дүн бүхий 544,078 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инновэйшн инвестмент ХК (QPAY +11.66%), Дархан нэхий ХК (NEH +6.30%), Гутал ХК (GTL +6.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ариг гал ХК (EER -6.67%), Улсын их дэлгүүр ХК (UID -5.56%), Бодь Даатгал ХК (BODI -4.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,313 ширхэг нэгж эрх 6,572,608 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,300 ширхэг үнэт цаас 129,883,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 6,225,920 ам.доллар буюу 22,335,425,740.8 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 22,798,462,345 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.13% хувиар өсч, 49,335.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,269,736,444,430 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ