• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49182.95

( -293.49 -0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49182.95 -293.49
MSE A Индекс 18949.03 -41.57
MSE B Индекс 14504.7 -160.26

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-14 16:40:59

Энэ өдөр нийт 11,032,200,781 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН БАЙЦААГЧИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-10-14 14:12:18

Монголын хөрөнгийн бирж нь орон нутгийн иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлэг, сургалтын чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллана.

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-13 15:38:42

Энэ өдөр нийт 15,819,924,667 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“СҮҮ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 11:04:57

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Санхүүгийн үзүүлэлт:

  • 2025 оны хагас жилийн нийт борлуулалт 19.8 хувиар өссөн.

  • 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаар цэвэр ашиг 46.2 хувь буурч, 6.9 тэрбум төгрөгт хүрсэн.

  • Нийт хөрөнгийн өгөөж 4.1 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 10.4 хувь байна.

Онцлох үйл явдлууд:

  • “Үхрийн зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх сургалт”-ын хүрээнд “Сүү” ХК-ийн гишүүн хоршоодыг хамруулан “Сүү” ХК, “Нутаг академи, “Малын удмын сангийн үндэсний төв, Global Civic sharing хамтран 7 хоногийн вакумжуулсан сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан.

  • “Сүү” хувьцаат компани нь "Эрүүл, чийрэг, монгол хүний төлөө" уриатайгаар хэрэгжүүлж буй SUU 365 хөтөлбөрийн хүрээнд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

  • “Дэлхийн сүүний өдөр” (World milk day)-ийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025-ыг ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох 5 компанитай хамтран зохион байгуулав.

  • “Сүү” ХК нь олон улсын хүнсний тээврийн стандартад бүрэн нийцсэн, хөргүүртэй ган бүхээг бүхий 10 ширхэг ачаа тээврийн автомашиныг МСМ Группээс хүлээн авлаа.

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд тавдугаар сарын турш ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн 500 гаруй хүүхэд, багачуудыг “Сүү” ХК-ийн үйлдвэртэй танилцах аялалд урин оролцууллаа.

  • “Сүү” ХК-ийн уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын тэмцээнийг "БИ ӨДӨР БҮР СҮҮ УУДАГ ОЮУНЛАГ ТАМИРЧИН" уриан дор 40 сая төгрөгийн шагналын сантайгаар 5-18 насны нийт 600 гаруй өсвөрийн шатарчныг хамруулан зохион байгуулсан.

  • “Сүү” ХК нь “Сүүн гэр бүл”-ийн шилдэг 8 ажилтанд сар шинийн босгон дээр орон сууцны урьдчилгаа олгон урамшуулж, 6 дахь жилдээ нийт 650,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

  • “Сүү” ХК-ийн үйлдвэрлэдэг таргаас дуртай төрлөө сонгон хэрэглэж, сая төгрөгийн эзэн болох “90 САЯТАН - ТАРГИЙН БАЯР” урамшуулалт хөтөлбөрийг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэв. Уг хөтөлбөр нь өдөр бүр нэг саятан тодрох бөгөөд нийт 90 сая төгрөгийн шагналын сантай юм.

Та бүхэн "Сүү" ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ