“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Талх Чихэр" ХК-ийн Маркетингийн албаны ахлах менежер Б.Амаржаргал, Нягтлан бодогч И.Түвшинжаргал нар 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Тайлант хугацаанд:
Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө:
- FSSC 22000 –Хүнсний аюулгүй байдлын схем, хүнсний чанар, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх ажиллагааг хамарсан иж бүрэн менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж, баталгаажуулалт үнэлгээг хийлгэнэ.
- Ажилтнуудын сэтгэл зүй болон эрүүл мэндийг дэмжин, тогтвортой, аюулгүй ажиллах нөхцлийг сайжруулж, эвсэг нэгдмэл хамт олон бүрдүүлэх арга хэмжээг сар тутамд явуулах, үндсэн цалин 30%-иар нэмэгдүүлнэ.
- Талхны үйлдвэрийн хөрөнгө бэлтгэх хэсэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр амьд хөрөнгийн артизан талх үйлдвэрлэж, шугамын хүчин чадлыг 8%-иар нэмэгдүүлэн, шинэ хэрэглээг хөгжүүлнэ.
- Нарийн боов, бялууны үйлдвэрийн “Юнилайн” шугамд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр технологи ажиллагаа, бүтээгдэхүүний чанар сайжирч бүтээмжийг 6%-иар нэмэгдүүлж хөдөлмөрийг хөнгөвчлөнө.
- Харилцагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ нэр төрлийг хөгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, зах зээлд өрсөлдөх чадварыг 10%-иар нэмэгдүүлнэ.
2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:
-
Жил бүрийн цагаан сарын баярыг утгаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийдэг уламжлалтай. 2025 оны туулай жилдээ “Аривжих ерөөлтэй цагаан сар” консепцийн хүрээнд цагаан сарын хэвийн боовны борлуулалт идэвхжүүлэлтийн ажил хийсэн. Идэвхжүүлэлт хийхдээ дараах сувгуудыг ашиглав. Үүнд:
-
Уламжлалт
-
Сошиал
-
Эвент гэсэн сувгуудаар амжилттай хийж гүйцэтгэсэн.
-
Хэрэглээний чиг хандлага хувьсан өөрчлөгдөж байгаатай холбогдуулан олон хүн идэх том бялуунаас илүү амт чанартай жижиг бялууг хэрэглэгч илүү сонирхох болсон байна.
-
Иймээс “Таны аз жаргалын гэрч” уриатай “Хотол” бялууны үйлдвэр хэрэглэгчийн сонирхолд нийцсэн жижиг хэмжээтэй бялууг зах зээлд нийлүүлж, онцлох баяруудаар төлөвлөгөөт маркетингийн идэвхжүүлэлтийг хийснээр өнөөдөр үнэнч хэрэглэгчээ олж эхлээд байна.
-
B2B зах зээлд энэ жилд харилцагч байгууллагууд нэмж нийт 15 байгууллагад 20 нэр төрлийн талх, талхан бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байна. Байгууллага бүрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүний туршилт тохируулгыг хийж, брэндийн илтгэх сав баглаа боодол дээр ажиллаж амжилттай үйлдвэрлэж нийлүүлсэн.
-
Талх үйлдвэрлэлийн хөрөнгө бэлтгэх тоног төхөөрөмж, Нарийн боов үйлдвэрлэлийн пийшин шинэчлэж, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Чех” улсын J4 компанитай хамтран гэрээ хэлэлцээр хийгдэж баталгаажсан байна.
Та бүхэн “Талх Чихэр" ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ