• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49561.89

( -45.23 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49561.89 -45.23
MSE A Индекс 19153.08 -44.34
MSE B Индекс 14440.59 96.69

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-10 15:03:09

Энэ өдөр нийт 13,838,747,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-10 10:06:52

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 4.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-09 15:37:14

Энэ өдөр нийт 11,516,534,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 265,364,802 төгрөгийн үнийн дүн бүхий 614,648 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сэндли ББСБ ХК (SEND +9.37%), Бодь Даатгал ХК (BODI +5.03%), Могойн гол ХК (BDL +4.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -15.00%), Улсын их дэлгүүр ХК (UID -4.29%), Мандал Даатгал ХК (MNDL -3.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,587 ширхэг нэгж эрх 264,959 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,757 ширхэг үнэт цаас 571,816,470 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1,511 ширхэг үнэт цаас 151,100,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 89 ширхэг үнэт цаас 8,900 ам.доллар (31,948,152)-оор,

  • Багцын арилжаагаар 31,368 ширхэг үнэт цаас 276,508,920 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,752,000 юань буюу 5,377,505,280 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ" (Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 432,300 ам.доллар буюу 1,551,818,664 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс 4,876,800 ам.доллар буюу 17,506,151,424  төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс +0.14% хувиар өсч, 49,054.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,236,714,674,798 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ