2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 384,439,688 төгрөгийн үнийн дүн бүхий 494,407 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 8 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хаан банк ХК (KHAN +2.39%), Ард Даатгал ХК (AIC +2.19%), Хас Банк (XAC +1.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шивээ овоо ХК (SHV -10.71%), Силикат ХК (SIL -7.50%), Монос хүнс ХК (MFC -5.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 2,037 ширхэг нэгж эрх 1,725,501 төгрөгөөр
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,504,600 ам.доллар буюу 12,587,717,142 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,072,000 юань буюу 5,541,425,280 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 1,276,800 ам.доллар буюу 4,585,971,936 төгрөгөөр.
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 8 багц 26,400 тонн FE-62%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,848,000 ам.доллар буюу 6,637,590,960 төгрөгөөр,
-
Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 432,300 ам.доллар буюу 1,552,722,171 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 967,680 ам.доллар буюу 3,475,683,993.60 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,900 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 772,200 ам.доллар буюу 2,773,564,794 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,459,386,880 төгрөгөөр
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 2,532,480 ам.доллар буюу 9,096,085,689.6 төгрөгөөр тус тус арилжигдсан.
Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.11% хувиар буурч, 48,640.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,260,978,084,576 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ