• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48720.91

( 327.24 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48720.91 327.24
MSE A Индекс 18103.66 109.15
MSE B Индекс 14349.59 -115.26

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-01 16:02:14

Энэ өдөр нийт 12,689,695,147 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-29 17:17:50

Энэ өдөр нийт 20,859,934,843 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-29 11:50:43

Анхдагч зах зээлийн арилжаагаар нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-26 17:09:34

2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 367,076,515 төгрөгийн үнийн дүн бүхий 448,423 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бодь Даатгал ХК (BODI +5.00%), Мандал Даатгал ХК (MNDL +3.26%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +2.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -12.93%), Адуун чулуун ХК (ADL -10.00%), Монос хүнс ХК (MFC -3.53%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,556 ширхэг нэгж эрх 5,476,910 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,700 ширхэг үнэт цаас 269,495,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 100 ширхэг үнэт цаас 10,000 ам.доллар (35,939,300 ₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,496,000 юань буюу 5,275,097,680  төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 422,400 ам.доллар  буюу 1,518,076,032 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,288,000 ам.доллар буюу 15,410,771,840  төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,336,000 юань буюу 3,184,346,880 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,380,800 ам.доллар буюу 8,556,428,544 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 2,532,480 ам.доллар буюу 9,101,555,846.4 төгрөгөөр тус тус  арилжигдсан.

Энэ өдөр нийт 43,724,246,547.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.11% хувиар буурч, 48,554.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,333,470,238,586 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ