• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54179.17

( 269.05 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54179.17 269.05
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2025-10-07 11:16:11

"ХасБанк" ХК нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11 дэх хэсэг болон 36.12 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, Монгол банкны ерөнхийлөгч болон, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-262/262 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 1 дүгээр зүйлийн 1.2.6 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг "ХасБанк" ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.26 дахь хэсэгт тус тус заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн R-2025-36 тоот тогтоолоор хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг баталсан шийдвэрээ ирүүлсэн байна.

"ХасБанк" ХК-ийн ТУЗ-ийн дээрх шийдвэр болон Монголбанкны холбогдох зөвшөөрлийн дагуу 8 сарын хугацаанд 5,000,000 ширхэг хүртэл хувьцааг нэг бүрийг нь 980 төгрөг хүртэл үнээр тооцон, нийт 4,775,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр, худалдан авч халааслахаа мэдэгдлээ.  

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ