• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49590.26

( 502.62 1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49590.26 502.62
MSE A Индекс 19332.63 156.04
MSE B Индекс 14344.81 -92.52

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-29 17:34:04

Энэ өдөр нийт 46,680,284,244.25 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-29 16:17:23

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 12 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

10-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-28 14:39:40

Энэ өдөр нийт 7,677,033,993 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-29 17:34:04

2025 оны 10 дугаар сарын 29-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 410,400,098 төгрөгийн үнийн дүн бүхий 655,049 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +9.88%), Айтүүлс ХК (ITLS +3.50%), Ард Даатгал ХК (AIC +3.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эм Жи Эл Акуа ХК (MGLA -13.37%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -12.73%), Улсын их дэлгүүр ХК (UID -7.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 4,467 ширхэг нэгж эрх 3,338,684 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 99,920 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,622,473,875 төгрөгөөр арилжаалагдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,488,000 юань буюу 3,784,809,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 5 багц 4530 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 11,385,068 ам.доллар буюу 40,858,162,067.25 төгрөгөөр арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 46,680,284,244.25 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.02% хувиар өсч, 49,590.26 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,058,896,264,742 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ