• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2,49.5 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2, 55.8, 55.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалтыг үндэслэн, Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн дүрэм болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 25/11 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр дамжуулан өөрийн нэгж эрхийг зах зээлээс эргүүлэн худалдаж авах шийдвэрийг гаргасан байна.

Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн нэгж эрхийг эргүүлэн худалдан авах нөхцөл

1

Нэгж эрхийг эргүүлэн худалдаж авах нөхцөл

Нэгж эрхийн зах зээлийн ханш тухайн үеийн цэвэр хөрөнгийн үнэлгээ (NAV)-аас 15 ба түүнээс дээш хувиар бага үнэлэгдэж байгаа тохиолдолд зах зээлээс эргүүлэн авна.

2

Нийт гаргасан нэгж эрх

50,000,000

3

Эргүүлэн худалдан авах хувь

5 хувь хүртэл

4

Эргүүлэн худалдан авах нийт нэгж эрхийн тоо

2,500,000 ширхэг хүртэл

5

Хугацаа

2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ