2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 653,519,755 төгрөгийн үнийн дүн бүхий 944,044 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.95%), Багануур ХК (BAN +14.65%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +6.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянтээг ХК (BTG -15.00%), Шивээ овоо ХК (SHV -14.29%), Мандал Даатгал ХК (MNDL -4.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 36,705 ширхэг нэгж эрх 7,494,524 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 63 ширхэг үнэт цаас 6,299,890 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 2,579,200 ам.доллар буюу 9,243,130,624 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 13,120,000 юань буюу 6,596,736,000 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 11,136,000 ам.доллар буюу 39,908,305,920 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 478,500 ам.доллар буюу 1,714,810,020 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 58,130,596,733 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.05% хувиар өсч, 50,044.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,184,730,824,496 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



