2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 280,966,918 төгрөгийн үнийн дүн бүхий 755,603 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ариг гал ХК (EER +15.00%), Бодь Даатгал ХК (BODI +14.46%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +11.09%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -4.15%), Говь ХК (GOV -3.58%), Ард Даатгал ХК (AIC -1.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,881 ширхэг нэгж эрх 4,758,329 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 406 ширхэг үнэт цаас 40,594,960 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 754 ширхэг үнэт цаас 75,400,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 152 ширхэг үнэт цаас 15,200 ам.доллар (54,342,280₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,544,000 юань буюу 6,300,474,880 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 9,228,800 ам.доллар буюу 32,994,344,320 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 3,164,800 ам.доллар буюу 11,314,634,720 төгрөгөөр,
-
"Мөнх тэнүүн оргил" ХХК-ийн 16 багц 102,400 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 11,059,200 ам.доллар буюу 39,538,298,880 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 90,603,815,287 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.45% хувиар өсч, 51,226.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,276,231,261,572 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



