• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-24 15:42:21

2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 60 хувьцаат компанийн 338,497,379 төгрөгийн үнийн дүн бүхий 668,685 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +14.93%), Евроазиа Капитал холдинг ХК (SUN +14.85%), Крипто Үндэстэн ХК (CNF +8.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тахь-ко ХК (TAH -14.81%), Багануур ХК (BAN -14.79%), Жуулчин дюти фрий ХК (SUL -13.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 43,668 ширхэг нэгж эрх 24,448,576 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 214 ширхэг үнэт цаас 21,369,860 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 140  ширхэг үнэт цаас 14,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 16,187,177 ширхэг үнэт цаас 4,370,537,790 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 5,619,200 ам.доллар буюу 20,025,929,728 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,584,000 юань буюу 5,801,498,880 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 524,700  ам.доллар буюу 1,869,946,848 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 11,238,400 ам.доллар буюу 40,051,859,456 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,256,000 юань буюу 4,134,769,920  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 2,809,600 ам.доллар буюу 10,012,964,864 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 86,665,823,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.21% хувиар өсч, 51,813.29 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,333,167,413,447 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ