• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54705.62

( -156.75 -0.29% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54705.62 -156.75
MSE A Индекс 20944.85 -56.06
MSE B Индекс 14170.22 85.08

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-04 17:31:12

2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 328,708,019 төгрөгийн үнийн дүн бүхий 387,486 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мик холдинг ХК (MIK +14.96%), Адуун чулуун ХК (ADL +11.11%), Айтүүлс ХК (ITLS +8.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -5.56%), Тэнгэр Даатгал ХК (TGI -5.19%), Монос хүнс ХК (MFC -3.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 16,696 ширхэг нэгж эрх 13,178,650 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 16 ширхэг үнэт цаас 1,597,280 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 22 ширхэг үнэт цаас 2,200,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг үнэт цаас 600 ам.доллар (2,129,352₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,530,088,960 төгрөгөөр,  

  • "Эрдэнэс критикал минералс“ ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 511,500  ам.доллар буюу 1,815,272,580 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 7,693,174,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.33% хувиар өсч, 51422.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,193,557,830,834 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ