• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

КЕНТИЙН ЭРХЭМ ДЭЭД ХУНТАЙЖ МАЙКЛ МХБ-Д ЗОЧИЛЛОО

2012-04-16 00:00:00
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Кентийн эрхэм дээд хунтайж Майкл манай улсад айлчлахаар 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо ирсэн билээ. Тэрбээр Их Британийн хатан хааны үеэл бөгөөд гадаадын улс орнуудад Хатан хааны элч төлөөлөгчөөр ажилладаг аж. Эрхэм дээд хунтайж Майкл айлчлалынхаа хугацаанд Монгол улсын Ерөнхий сайдад бараалхаж, мөн зарим салбарын сайдуудтай уулзан хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
 
Тэрбээр айлчлалын хүрээнд өнөөдөр буюу 2012.04.16-ны Даваа гарагт Монголын хөрөнгийн бирж /МХБ/-д зочилж үнэт цаасны арилжааг нээн цан цохихын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажлын явцтай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийсэн байна. Уулзалтанд МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, дэд дарга Б.Даажамба, ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам болон холбогдох байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцсон байна. Кентийн эрхэм дээд хунтайж Майкл Монгол улсад дөрөв хоног айлчлах бөгөөд түүнийг дагалдан Их Британи, Монголын худалдааны танхимын дарга Жон Гроган болон банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, боловсролын салбарын томоохон компаниудын төлөөлөгчид ирсэн байна.