• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48589.58

( -110.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48589.58 -110.12
MSE A Индекс 18084.64 -81.3
MSE B Индекс 14458.53 88.44

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-21 16:23:28

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

Мэдээ мэдээлэл

УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АЖИЛЛАЛАА

2011-03-25 00:00:00
Монгол Улсын Их Хурлаас иргэн бүрт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаанаас 536 ширхгийг үнэгүй эзэмшүүлэх шийдвэр гаргаад буй билээ. Тэгвэл энэхүү ажлын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар болон Лондонгийн Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллаx менежментийн гэрээ байгуулахаар төлөвлөж буй ажлын явцтай танилцахаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Р.Буд, Н.Ганбямба, Ц.Баярсайхан нар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр МХБ-д ажиллаж, ажил хэргийн уулзалт, ярилцлага хийлээ. Уулзалтанд Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, ТӨХ-ны дарга Д.Сугар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай, ҮЦТТТХТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Гандулам нарын албан тушаалтнууд оролцсон байна. Уулзалтын үеэр үнэт цаасны зах зээлийн зохицуулах байгууллагын удирдлага болон мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд мэдээлэл хийсэн бөгөөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэгүй эзэмшүүлэх ажлын бэлтгэлийг эрчимтэй хангахыг үүрэг болгооод төрийн зүгээс үнэт цаасны зах зээлийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.