• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49125.12

( -919.62 -1.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49125.12 -919.62
MSE A Индекс 19087.74 -341.09
MSE B Индекс 14269.99 -126.57

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-11-07 16:46:46

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авна.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-07 15:59:44

Энэ өдөр нийт 20,166,126,894 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“УЛААНБААТАР ИМПАТИ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-11-07 14:08:12

Бирж нь их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчдад санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт, мэдээллүүдийг өгч, орон нутгийн ард иргэдэд зориулсан кампанит ажлуудыг ч өрнүүлсээр байна.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2016 ОНД FTSE-ИЙН “FRONTIER MARKET” ЗЭРЭГЛЭЛД НЭР ДЭВШЛЭЭ

2015-09-15 12:08:00
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн “FTSE Group”-ийн Засаглал, бодлого хариуцсан захирал Кристопер Вүүдсээс 2015 оны 9-р сарын 11-ний өдөр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарт албан бичиг ирүүллээ.
Уг албан бичигт FTSE группийн Засаглалын зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийг “Frontier” хөгжиж буй зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”–д үлдээж, 2016 оны 9 дүгээр сард болох дараагийн ээлжит хурал буюу 2016 оны үнэлгээгээр зэрэглэл дэвшүүлж “Frontier market” статус олгох боломжийн талаар дурдсан байна.
Монголын хөрөнгийн зах зээл цаашид зэрэглэл дэвшихийн тулд үнэт цаасны Кастодианы үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаасны төлбөр тооцоог боловсронгуй болгох, хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зээлийн арилжааг /Short sell, Stock Lending/ нэвтрүүлэх, биржийн бус арилжаа /Off-exchange transaction/, үүсмэл үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийх шаардлагтай байна.
Жич: Их Британийн нийслэл Лондон хотноо байрладаг “FTSE групп” нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч компани бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 250 мянга гаруй индексийг арилжааны явцад шууд болон арилжааны эцэст тооцоолж гарган, зах зээлд мэдээлдэг бөгөөд хөрөнгийн зах зээл хөгжсөн 168 орноос 76 орон тус байгууллагаар зэрэглэлээ тогтоолгосон байдаг юм.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ