Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 14.512% хүүтэй 214,450 ширхэг буюу 21.4 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
| № | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
| 1 | "Монсек ҮЦК" ХХК | 57,175 |
| 2 | "Тэнгэр капитал ҮЦК" ХХК | 42,782 |
| 3 | "Сикап ҮЦК" ХХК | 30 |
| 4 | "БиДиСек ҮЦК" ХК | 13 |
| Нийт | 100,000 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



