Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай жилийн 13.776% хүүтэй 264,140 ширхэг буюу 26.4 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
| № | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
| 1 | "Монсек ҮЦК" ХХК | 41,047 |
| 2 | "Тэнгэр капитал ҮЦК" ХХК | 32,746 |
| 3 | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК | 14,449 |
| 4 | "Аргай бэст ҮЦК" ХХК | 8,250 |
| 5 | "БиДиСек ҮЦК" ХК | 2,206 |
| 6 | "Алтан хоромсог ҮЦК" ХХК | 1,134 |
| 7 | "АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК | 111 |
| 8 | "Сикап ҮЦК" ХХК | 50 |
| 9 | "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 7 |
| Нийт | 100,000 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



