Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 15.0% хүүтэй, 314,623 ширхэг буюу 31.4 тэрбум төгрөгийн, 156 долоо хоногийн хугацаатай жилийн 15.8% хүүтэй 152 ширхэг буюу 15.2 сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс 10 тэрбум богино хугацаат, 15.2 сая төгрөгийн урт хугацаат үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
- Богино хугацаат ЗГҮЦ /1 жил/
| № | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
| 1 | "Монсек ҮЦК" ХК | 42,959 |
| 2 | "Новел инвестмент" ХХК | 42,690 |
| 3 | "Гүүдсек ҮЦК" ХК | 14,229 |
| 4 | "Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК | 120 |
| 6 | "Голомт секьюритиз ҮЦК" ХХК | 2 |
| Нийт | 100,000 |
2. Урт хугацаат ЗГҮЦ /3 жил/
| № | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
| 1 | "Новел инвестмент" ХХК | 149 |
| 2 | "Би Ди Сек ҮЦК" ХХК | 3 |
| Нийт | 152 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



