• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48589.58

( -110.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48589.58 -110.12
MSE A Индекс 18084.64 -81.3
MSE B Индекс 14458.53 88.44

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-21 16:23:28

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

Мэдээ мэдээлэл

ХАМТЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2011-04-08 00:00:00
Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ Лондонгийн ХөрөнгийнБирж /ЛХБ/-тэй хамтран ажиллах талаар “Ажлын мастер гэрээ”-нд өчигдөр гарын үсэг зурсан билээ. Энэхүү гэрээний хүрээнд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрэх юм. Түүнчлэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ. Хоёр биржийн хамтран хэрэгжүүлэх төслийн нийт өртөг болох 14,2 сая долларыг арилжааны банкуудын зээлээр санхүүжүүлэх бөгөөд 3 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр буцаан төлөгдөх нөхцөлтэй юм. Дээрх санхүүжилтийг Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, ХААН банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Төрийн банкууд хамтран анх удаа синдикат хэлбэрээр олгож байгаа бөгөөд дээрх банкууд болон МХБ, ТӨХ-ны удирдлагууд “Хамтын санхүүжилтийн гэрээ”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа.