• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49469.08

( 146.05 0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49469.08 146.05
MSE A Индекс 18033.09 33.01
MSE B Индекс 14474.44 71.98

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БАЯРЫН ХУРАЛ ХИЙЖ, АЖИЛТНУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2025-07-09 12:14:48

Монголын хөрөнгийн биржийн хамт олон өнөөдөр (2025.07.09) Төрт ёсны уламжлал, үндэсний их наадмыг угтсан баярын хурлаа хийлээ.

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТЫГ БҮРТГЭХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-07-08 20:56:44

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр банкнаас гаргасан хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн.

Мэдээ мэдээлэл

БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2012-06-04 15:37:54

        Брокер, дилерийн компаниуд айл өрхүүдээр явж сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа болгон хувьцааны данс үнэ төлбөргүйгээр нээж эхлээд байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээлэл болон орон даяар сонгуулийн ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргаж байна.

       Үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журамд заасны дагуу өөрийн үндсэн салбартаа, мөн орон нутагт үйл ажиллагаа эрхлэхээр бол салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авч шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг.

     Сонгуулийн тухай хуулийн 37.15-д сонгогчдод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.
 Иймд холбогдох хууль, журмын заалт зөрчин данс нээх болон бусад аливаа үйл ажиллагаагаа сонгуулийн сурталчилгаанд зориулан явуулахгүй байхыг нийт брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад анхааруулж байна.

        Дээр дурьдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн компаниудын талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 26-16-59 дугаарын утсаар ажлын цагаар тогтмол авч байгаа болно.

         Хорооноос мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах болно.

        Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ёс зүйтэй хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

                   
                                                       САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО