• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦЫН АРИЛЖАА ЯВАГДАНА

2018-04-13 15:52:35

Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын “Кореа Телеком” ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу  Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг Монгол Улсын Засгийн газарт худалдах багцын арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зохион байгуулахаар боллоо.

“Монголын Цахилгаан Холбоо” ХК нь 1921 онд байгуулагдсан Монгол улсын ууган компани бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон лицензийн хүрээнд төв, орон нутагт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг үзүүлдэг. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40.0 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын Кореа Телеком компани, үлдэх 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна. Ийнхүү багцын арилжааг явуулснаар, “Монголын Цахилгаан Холбоо” ХК дахь Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн хувь нь 94.67 хувьд хүрнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ