• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48512.83

( -373.92 -0.76% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48512.83 -373.92
MSE A Индекс 18745.6 -57.36
MSE B Индекс 14353.95 -138.1

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД "АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2025-10-23 18:24:31

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй Гишүүн үнэт цаасны компаниудын төлөөлөлд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

БОНД ГАРГАГЧ КОМПАНИУДЫН III УЛИРЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-23 17:16:04

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын 8.6 дугаар зүйлийн 8.6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Бонд гаргагчдын 2025 оны III улирлын тайланг танилцуулж байна.

10-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-23 15:54:06

Энэ өдөр нийт 13,932,255,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА.

2013-01-10 12:19:29

     Үнэт цаасны зах зээлийг зохицуулах эрх зүйн үндсэн баримт бичиг болох “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийг анх 1994 онд баталж, 2002 онд шинэчлэн найруулж өнөөдрийг хүртэл даган мөрдөж байна.

     Үнэт цаасны зах зээлийн хөгжлийг даган сүүлийн жилүүдэд компаниуд шинээр үнэт цаас гаргах, дотоод болон гадаадын зах зээлээс хөрөнгө татах эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээний стандарт, зохион байгуулалтыг сайжруулах зэргээр хууль, эрх зүйн орчинг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа юм.

      Тиймээс “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үнэт цаасны зах зээлийн ил тод байдал, үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож нарийвчилсан дүрэм журмаар зохицуулахаар заасан байна. Мөн төрийн эрх бүхий байгууллага, үнэт цаасны зах зээл дэх бүрэн эрх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, хэлбэр, ялгааг заахаас гадна өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн бүрэн эрх, гишүүнчлэлийн асуудал  зэргийг тусгажээ.

   Үүний зэрэгцээ үнэт цаасыг нийтэд санал болгоход тавигдах шаардлага, танилцуулгад тусгах мэдээлэл, уг ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулахад чиглэсэн хариуцлага, олон нийтэд мэдээлэх үүрэг, суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон харилцааг нарийн тодорхойлсон байна.

     “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчин олон улсын жишигт нийцэн хөгжихөд маш чухал алхам болох юм.

  

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ