• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49182.95

( -293.49 -0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49182.95 -293.49
MSE A Индекс 18949.03 -41.57
MSE B Индекс 14504.7 -160.26

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-14 16:40:59

Энэ өдөр нийт 11,032,200,781 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН БАЙЦААГЧИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-10-14 14:12:18

Монголын хөрөнгийн бирж нь орон нутгийн иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлэг, сургалтын чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллана.

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-13 15:38:42

Энэ өдөр нийт 15,819,924,667 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АЙ ТҮҮЛС" ХК БОЛОН "МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

2018-08-10 18:27:11

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад 2-р ангиллын зарим компаниуд өөрсдийн хүсэлтээр үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй тайлагнах санаачлага гаргасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагт "Ай түүлс" ХК, 15:00 цагт "Монгол базальт" ХК эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулахаар боллоо. 

Иймд сонирхсон хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ