• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51687.81

( 110.09 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51687.81 110.09
MSE A Индекс 19561.7 68.17
MSE B Индекс 14662.93 -105.59

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-11-18 09:11:34

Бирж нь 1303 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

11-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-17 17:07:19

Энэ өдөр нийт 119,017,164,034 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СҮХБААТАР АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-17 15:36:50

Өдөрлөгт нийт 350 орчим иргэд хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэсэн байна.

Мэдээ мэдээлэл

"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

2018-09-11 09:38:03

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн 2-р ангилалд бүртгэлтэй "Хөвсгөл Алтандуулга" ХК нийт 4.4 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 28%-тай тэнцэх хувьцааг нэмж гаргах замаар 3,74 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр  олон нийтээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн захиалгыг авсан бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг СЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч дууслаа. 

"Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад нийт 100 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 4,405,600 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр нэмэлт үнэт цаас гаргах үйл ажиллагаа амжилттай болох нөхцөл бүрдсэн бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хороонд захиалгын хуваарилалтын талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ