• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

1-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-15 15:04:03

Энэ өдөр нийт 97,723,398,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК 2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-15 08:58:34

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй Мандал Даатгал ХК нь 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2019 оны 8 сарын 14-ний өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • 2019 оны эхний хагас жилд "Мандал Даатгал" ХК-ийн хураамжийн орлого 18.2 тэрбум төгрөгт хүрч зах зээлийн 18 хувийг эзэлж байна.

  • Цэвэр ашиг 3.4 тэрбум төгрөгт хүрсэн нь даатгалын салбарт тэргүүлэх үзүүлэлт бөгөөд үнэт цаасны танилцуулгад 2019 оны жилийн эцсээр олохоор төлөвлөсөн цэвэр ашгийн хэмжээг 100 хувь биелүүлсэн байна.

  • Гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал болон барилга угсралтын даатгалын хураамжийн орлогоор тэргүүлж байна.

"Мандал Даатгал" ХК-ийн нийт хөрөнгө 42.6 тэрбум төгрөгт хүрсэн нь дотоодын даатгалын зах зээлд хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж байна. Мөнгөн хөрөнгө оруулалтын хэмжээ 27.3 тэрбум төгрөгт хүрснээс Монголын хөрөнгийн зах зээлд 7.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт хийжээ. 

"Мандал Даатгал" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛОЫН ХӨРӨНГИЙН БИРЖ