• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

"Силикат" ХК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2011-07-10 00:00:00
Тус үйлдвэр нь 2006 оноос зах зээлийн эрэлт хэрэгцээ, үр өгөөжийг судалсны үндсэн дээр силикат тоосго үйлдвэрлэх шугамыг хөнгөн бетон үйлдвэрлэх шугамд шилжүүлэх ажлыг эхлүүлж тухайн оныхоо 2 сарын 25-нд ашиглалтанд оруулсан. Хөнгөн блок нь (360х180х600) ба (360х240х600) гэсэн хэмжээтэйгээр хоногт 130 м3, жилд 40000 м3 хөнгөн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн 2008 онд шохойн үйлдвэртээ технологийн нэмэлт шинэчлэлт хийснээр 80 хүртэлх хувийн идэвхжил бүхий 80-180 мм бүхэл, 0-30 мм буталсан хагас нунтаг, 0,063-0,08 мм тээрэмдсэн нунтаг шохой гэсэн ангиллаар сайн чанарын цэвэр шохойг үйлдвэрлэж эхэлсэн. Шохой нь MNS-347-99, MNS-347-2002 тоот Улсын стандарттай. Тус үйлдвэр нь хөнгөн бетон блокны үйлдэрлэл, шохойн үйлдвэрлэл, элс болон шохойн чулуун олборлолт гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дараахь нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Шохойг өөрийн хөнгөн бетоны үйлдвэрлэлд түүхий эдийн зориулалтаар ашиглахаас гадна шууд хэрэглэгчид нийлүүлж байна.