• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУГАЦААГҮЙГЭЭР ОЛГОНО

2013-12-26 14:29:21
Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-аар зохицуулалттай этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоож, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасан зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөөрлийг 2014 оноос эхлэн хугацаагүй байхаар шийдвэрлэлээ.
 
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хорооноос нийт 50 компанид үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгож, давхардсан тоогоор 53 компанийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар сунгаад байна.
 
Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосноор Хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулгын/ хүрээнд зохицуулалттай этгээдүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалтыг хийх, улмаар төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэл багатай хүргэхэд ач холбогдолтой юм.  
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ