• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСКОР ББСБ” ХК НЬ КИРГИЗИЙН КОМПАНИД ХӨРӨНГӨ ОРУУЛЛАА

2020-01-15 15:02:27

"Инвескор ББСБ" ХК нь Бүгд Найрамдах Киргиз улсын Золотой стандарт санхүүгийн компанид  хөрөнгө оруулж гаргасан нийт хувьцааг худалдаж авч байгаа бөгөөд 2020 ондоо багтаан финтек технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг тус улсад нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Киргизийн "Золотой стандарт" ХХК нь 2004 онд байгуулагдсан, бичил санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, Бишкек хотод 1 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бага дүнтэй жижиг дунд бизнесийн санхүүжилт, хэрэглээний барьцаат зээлийг голлон олгодог компани юм.

"Инвескор ББСБ" нь санхүү, финтек болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний дагуу Төв Азийн зах зээлд нэвтрэхээр ажиллаж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ