• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48246.58

( -272.44 -0.56% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48246.58 -272.44
MSE A Индекс 17565.28 -57.89
MSE B Индекс 14384.95 28.3

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-19 17:22:18

Энэ өдөр нийт 2,024,365,212 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ОМНИ АССЕТ II" ХБҮЦ-НЫ ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2025-06-19 16:23:13

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д шинээр арилжаалагдах гэж буй “Омни Ассет II” ХБҮЦ-ны танилцуулгын арга хэмжээ 2025 оны 06-р сарын 20-ны өдөр 08:00 цагаас Монголын хөрөнгийн биржийн I давхар, “МSE hall”-д эхэлнэ.

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

ТАЙЛАНГИЙН ИРЦ 7.7 ХУВЬТАЙ БАЙНА

2014-07-23 10:26:23
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6 дах заалтад заасны дагуу Хувьцаат компаниуд 2014 оны II улирлын санхүүгийн тайланг 7 сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.
 
Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байна.
 
2014 оны 07 дугаар сарын 22-ны байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 244 хувьцаат компаниас 19 хувьцаат  компани тайлангаа ирүүлж, тайлангийн ирц 7.7 хувьтай байна.
 
Иймд хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниуд дээрх заасан хугацаанд 2014 оны II улирлын санхүүгийн тайлангаа ирүүлнэ үү.