• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54207.75

( 297.63 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54207.75 297.63
MSE A Индекс 20627.49 35.29
MSE B Индекс 14223.76 243.38

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОЛОМТ БАНК" ХК ЯПОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД "САМУРАЙ" БОНД ГАРГАЛАА

2025-12-24 16:49:47

Тус банк нь "Самурай" бондоор татсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-03 08:26:59

Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн 2-р ангилалд бүртгэлтэй "Инвескор ББСБ" ХК-ийн эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Санхүү, Удирдлагын газрын захирал С.Тулга цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд дараах үр дүнд хүрчээ. Үүнд: 

  • Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 60 хувиар өсч, 156 тэрбум төгрөг болсон бол өөрийн хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өсч 59.3 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна.  

  • Тайлант хугацаанд нийт 19 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Хагас жилийн байдлаар нийт 7.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Тайлангийнн бүрэн эхийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ