• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55001.51

( 139.14 0.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55001.51 139.14
MSE A Индекс 21071.48 70.57
MSE B Индекс 14241.03 155.89

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАНА

2021-09-28 09:06:16

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 8-р сарын 27-ны өдрийн А/70 тоот тушаалаар бүртгэсэн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн 14,250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэлт хувьцааг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 9-р сарын 22-ны өдрийн А/80 тоот тогтоолоор бүртгэж олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь Монгол Улсад өндөр агуулга бүхий суурь болон үнэт металлын хайгуул, олборлолт, худалдан авалт болон төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм. 2018 оны 6-р сард Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлснээр Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон билээ. 

Нэмж гаргасан хувьцааны санхүүжилтийг Баян Хөндийн Алтны төслийн ашиглалтын шатны ажлыг эхлүүлэхэд ашиглахаар төлөвлөсөн байна. Тус үнэт цаасны андеррайтерын компаниар "БиДиСЕК ҮЦК" ХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн "Сноу Хилл Консалтанси" ХХН, аудитын байгууллагаар "Кэй Пи Эм Жи" ХХК тус тус ажиллаж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ