• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48177.15

( 603.33 1.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48177.15 603.33
MSE A Индекс 17576.93 0
MSE B Индекс 14355.82 0

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-21 17:14:00

Энэ өдөр нийт 16,101,735,349 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-21 16:52:20

Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө өрсөлдөх чадвараа сайжруулахад чиглэсэн зорилтууд хэрэгжүүлэх, зах зээлд эзлэх байр сууриа хадгалах, тэлэх зорилтуудыг дэвшүүлэн ажилласан байна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН 2025 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-21 12:53:06

Хуралд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 66.76% хувь буюу ширхэг хувьцаа эзэмшиж буй 240,991,242 ширхэг хувьцаа эзэмшиж буй 64 хувьцаа эзэмшигч оролцож, ирц баталгаажсан хүчин төгөлдөр хурлаар дараах асуудлуудыг ердийн аргаар санал хураан шийдвэрлэлээ.

Мэдээ мэдээлэл

“ХАЙ БИ ОЙЛ” ХК НЭМЖ ХУВЬЦАА ГАРГАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЖЭЭ

2014-08-18 15:47:22
“Хай Би Ойл” ХК нь  өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хөрвөх зээлийг хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдад санал болгон зээлийн санхүүжилтийг татан төвлөрүүлсэн байна.
Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хөрвөх зээлийн гэрээтэй холбогдон үүссэн 8.98 тэрбум төгрөгийн өр төлбөрийг, нэгж хувьцааг 200 төгрөгөөр бодож, нийт 45 сая ширхэг энгийн хувьцааг нэмж гарган хөрвүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд өрийг хувьцаагаар солих хүсэлтийг Монголын хөрөнгийн биржид 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байна. 
Монголын хөрөнгийн биржийн зүгээс бүртгэлийн журманд заасан хугацаанд багтан холбогдох шийдвэрийг гаргах болно.
 
 
 Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ