• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48824.7

( 311.87 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48824.7 311.87
MSE A Индекс 18957.01 211.41
MSE B Индекс 14341.15 -12.8

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-24 16:07:32

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-24 15:32:10

Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-24 14:53:35

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.

Мэдээ мэдээлэл

ГУРВАН КОМПАНИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2014-08-19 11:52:57
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 117 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий 26 компанийн арилжаанд оролцох эрхийг  гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан.
Нэр бүхий гурван компани гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 83 дугаар зүйлийн 83.1, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 125 тоот тушаалаар “Сикап” ХХК, “Эм Ай Си Си” ХХК, “Лайфтайм инвестмент” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.
 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ