• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БУДАПЕШТИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА МИХАЛИ ПАТАЙ МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-07-18 15:39:04

Унгарын төв банк (Magyar Nemzeti Bank)-ны Дэд ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Будапештийн хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн дарга, Доктор Михали Патайг Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал,  цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл танилцуулснаас гадна хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Унгар улс дахь хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг 1860-аад оноос эхлэлтэй гэж үздэг бөгөөд тус улс 1990 онд Үнэт цаасны тухай хуулиа батлан мөрдөж эхэлснээр орчин цагийн хөрөнгийн зах зээлийн үндэс суурь тавигдаж, Будапештийн хөрөнгийн бирж өөрчлөн байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, Унгар болон Монголын хөрөнгийн зах зээлийн орчин үеийн түүхэн замналд ижил төстэй зүйл цөөнгүй бий учраас цаашид хамтран ажиллаж, туршлага солилцоход бүхий л талаар нээлттэй байх болно гэдгээ ноён Михали Патай уулзалтын үеэр онцолж байлаа.

Харин Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудын зүгээс дотоодын хөрөнгийн зах зээлийн танилцуулж, цаашид туршлага солилцох хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийллээ.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ