• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49182.95

( -293.49 -0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49182.95 -293.49
MSE A Индекс 18949.03 -41.57
MSE B Индекс 14504.7 -160.26

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-14 16:40:59

Энэ өдөр нийт 11,032,200,781 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН БАЙЦААГЧИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-10-14 14:12:18

Монголын хөрөнгийн бирж нь орон нутгийн иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлэг, сургалтын чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллана.

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-13 15:38:42

Энэ өдөр нийт 15,819,924,667 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК 2022 ОНЫ II УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-07-26 15:28:17

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN) ХК нь 2022 оны II улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд:

  • Компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 240 хувиар өсөж, 69.5 тэрбум төгрөгт хүрсэн нь төлөвлөгөөнөөс 26.7 хувиар давсан үзүүлэлт юм. Энэ оны I улиралд тус компанийн цэвэр орлого 41.6 тэрбум төгрөг байсан бөгөөд эхний хагас жилийн компанийн цэвэр орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 248 хувиар өсөж, 111.2 тэрбум төгрөгт хүрэв. 

  • Компанийн нийт ашиг буюу нийт салбар дэлгүүрийн ашигт ажиллагаа 2022 оны II улиралд 1.6 тэрбум төгрөгт хүрсэн нь компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш анх удаа улирлын нэгдсэн дүнгээр эерэг ашигтай гарсан үзүүлэлт болов. 

  • Компанийн цэвэр алдагдал нь 2022 оны II улиралд 1.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 4.5 тэрбум төгрөгөөр сайжирсан байна. 

  • Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 18 хувиар өсөж, 150.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • Компанийн нийт ажиллагсдын тоо 2022 оны II улирлын эцэст 2800 гаруй болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 133 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • Салбар дэлгүүрийн тоо 2022 оны II улирлын эцэст 228 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 101-р нэмэгдсэн байна.

"Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК нь үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ улирал тутамд олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд 2022 оны III улирлын үр дүнгийн танилцуулгыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Санхүү болон үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ