• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49182.95

( -293.49 -0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49182.95 -293.49
MSE A Индекс 18949.03 -41.57
MSE B Индекс 14504.7 -160.26

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-14 16:40:59

Энэ өдөр нийт 11,032,200,781 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН БАЙЦААГЧИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-10-14 14:12:18

Монголын хөрөнгийн бирж нь орон нутгийн иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлэг, сургалтын чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллана.

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-13 15:38:42

Энэ өдөр нийт 15,819,924,667 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-12 10:18:54

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Мандал Даатгал" (MNDL) ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд:

  • Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 61.2 тэрбум төгрөгт хүрсэн нь 2021 оны эцсээс 4.44 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

  • Хөрөнгө оруулалтын орлого 2.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хувь өссөн үзүүлэлт юм. Мөн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө болон хөрөнгө оруулалтын хэмжээ 38.6 тэрбум төгрөгт хүрч, 2021 оны мөн үеэс 8 хувиар өссөн байна.

  • Даатгалын үйл ажиллагааны ашиг энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 4.9 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 тэрбум төгрөгөөр өсжээ.

  • Татварын дараах цэвэр ашиг 2021 оны хоёрдугаар улиралд 3.1 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилд 2.3 тэрбум төгрөг болж буурсан байна.

  • Компанийн үндсэн хөрөнгө 1.8 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 27.8 хувиар нэмэгджээ.

  • Энэ оны эхний хагас жилд “Мандал Даатгал” ХК-ийн хувьцааны арилжааны дүн 7.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нэгж хувьцааны ханш 96.43 төгрөгөөр хаагдсан байна.

  • Компанийн 2021 оны цэвэр ашгаас 1.9 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд төгрөгөөр тооцож, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ