• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54179.17

( 269.05 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54179.17 269.05
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОН БИЙФ" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЯВЦАД ЗАХИАЛГЫН ХЭМЖЭЭ НИЙЛҮҮЛЭЛТЭЭС 128.2 ХУВИАР ДАВЖ ХААГДЛАА

2022-08-12 18:43:48

“Мон Бийф” ХК нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд нийт хувьцааныхаа 30 хувь буюу  64,285,700 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 45 төгрөгөөр олон нийтэд санал болгон, анхдагч зах зээлд арилжааллаа.

Арилжааны явцад Монголын хөрөнгийн биржийн IPO системд нийт 2,453 хөрөнгө оруулагчийн 2,524 захиалга бүртгэгдсэн бөгөөд олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс 2.2 дахин давж, 6.6 тэрбум төгрөгийн захиалгын хүсэлтийг хүлээн авлаа. 

Иймд Монголын хөрөнгийн бирж Үнэт цаасны танилцуулга болон андеррайтер компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 10,000 ширхэг болон түүнээс доош ширхэг хувьцаа худалдан авах хөрөнгө оруулагчдын захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн захиалгыг 36 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэх хуваарилалтыг хийлээ.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ