• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“МИК ХОЛДИНГ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-15 17:39:00

Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2022 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • “Өэлүн” бондыг төлсөнтэй холбоотойгоор нийт активын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар буурч, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3,853.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • Компанийн зах зээлийн үнэлгээ 287.4 тэрбум төгрөгт хүрчээ.

  • Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2022 оныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүйгээр хойшлуулсантай холбоотойгоор нийт 82.9 тэрбум төгрөгийг бонд эзэмшигчдэд тусгай зориулалтын компанийн нөөц сангаас төлсөн байна. 

"МИК Холдинг" ХК нь орон сууцны санхүүжилтийн экосимтемийг бий болгох алсын хараа, эрхэм зорилгын төлөө 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 90 мянга гаруй айл өрх урт хугацаатай ипотекийн зээлд хамрагджээ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ