• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"ТӨРИЙН БАНК"-НЫ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-09-30 12:32:41

“Төрийн банк” нь нийт хувьцааныхаа хувь буюу  37,475,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 590 төгрөгөөр олон нийтэд санал болгож,  22.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ. 

Хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нээж үг хэлсэн бөгөөд тэрээр

-“Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өнөөдөр маш чухал өдөр болж хэд, хэдэн чухал үйл явдлууд болж байна. Юуны өмнө банкны реформ буюу банкны шинэчлэл төрийн бодлогын чанартай ажил хэрэгжээд, биежээд явах хамгийн чухал алхам өнөөдөр тохиож байна. Монголын хамгийн том аж ахуй нэгж буюу системийн 5 банк дараа жилийн 6 дугаар сарын 30-аас өмнө олон нийтэд нээлттэй болох ёстой. Үүнийг түүчээлж Төрийн банк олон нийтийнх болох анхдагч зах зээлийн ёслолын үйл ажиллагаа болж байна. Мөн энэ бол зөвхөн банкны реформ гэхээсээ гадна шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах бодлогын томоохон алхам гэж ойлгож байна. Түүнчлэн Монголын Хөрөнгийн Бирж өөрөө энэхүү шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дараагийн олон нийт болох жагсаалтад явж байгаа бөгөөд энэ ондоо багтаад олон нийтийн болох хүлээлттэй байгаа гэдгийг тодотгон мөн олон улсын дэлхийн индекс гаргадаг  FTSE Russel компаниас Монголын хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийг хөгжиж буй зах зээлийн ангилалд албан ёсоор оруулсан гэдэг таатай мэдээг хүлээн авсан өдөр байна. Энэ нь өөрөө Монголын хөрөнгийн зах зээлийг шууд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудтай холбох, гаднын хөрөнгө оруулалтыг татах томоохон платформ болох ажил байгаа бөгөөд монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдод бүгдэд нь шууд хамааралтай Төрийн банк болон бусад хувьцаа гаргаж байгаа бүх компаниудын хөрвөх чадварыг сайжруулах, гаднын капиталыг татах чухал ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ.

 

 

Мөн энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, "Төрийн Банк" ХХК-ийн  ТУЗ-ын дарга Б.Тэлмүүн, "Төрийн Банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, “Өлзий энд Ко” ҮЦК -ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, "Төрийн банк" ХХК-ийн Ө.Гантөр нар  Монголын хөрөнгийн биржийн 6812 дахь удаагийн арилжааг ёслол төгөлдөр нээж, хүндэтгэлийн цан цохилоо. 

 

Монголын хөрөнгийн биржийн хувьд, “Төрийн банк” ХК-ийн анхдагч зах зээлд санал болгож буй үнэт цаасны захиалгыг  өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд IPO системээрээ дамжуулан хүлээн авна. 

Түүнчлэн анхдагч зах зээлийн арилжааны явцад олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд "ТӨРИЙН БАНК" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ-өөр тус компанийн хувьцааг анхдагч зах зээлд арилжаалж эхэллээ. 

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ