• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 528,365,179 төгрөгийн үнийн дүн бүхий 850,793 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дэвшил мандал ХК (DMA +8.57%), Монгол шуудан ХК (MNP +7.35%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +4.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (TAND -10.92%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -9.30%), Дархан нэхий ХК (NEH -4.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 113,384 ширхэг нэгж эрх 13,302,411 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7,001 ширхэг үнэт цаас 700,099,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 310 ширхэг үнэт цаас 31,000 ам.доллар буюу 110,458,890 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 778211 ширхэг үнэт цаас 1,000,001,135 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 15,910,400 ам.доллар буюу 56,691,778,176 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,377,600 ам.доллар буюу 15,598,220,544 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 10,240,000 юань буюу 5,239,398,400 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,474,900 ам.доллар буюу 12,381,728,931 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,275,902,188 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,275,902,188 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,275,902,188 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18% хувиар буурч, 54,846.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,089,304,709,246 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ