• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ 3 ДАХИН ДАВЖ ХААГДЛАА

2022-10-07 10:23:29

Монголын хөрөнгийн биржид нэгдүгээр ангилалд шинээр бүртгэгдсэн “Төрийн банк” ХК нь нийт хувьцааныхаа 5% буюу 37,475,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг дуустал арилжааны өдөр бүрийн 10-17 цагийн хооронд авч дууслаа.

"Төрийн Банк" ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 7,306 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 67,356,571,200 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 3 дахин давсан үзүүлэлт боллоо.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100% биелүүлж, олон нийтээс ирүүлсэн захиалгын 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 13.6 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо.

Тус үнэт цаасны захиалга нь санал болгосон дүнгээс давсан тул 5,621,250 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж байгаа бөгөөд энэхүү нэмэлт хувьцааг 100 хувь олон нийтэд хуваарилахаар болсон байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ