• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50013.56

( 113.21 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50013.56 113.21
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-04-15 16:39:22

"ХААН Банк" ХК 2023 оны 04 дүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд олон нийтэд 959 төгрөгийн үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг санал болгож, нийт 183,379,788,200.00 төгрөгийг татан төвлөрүүлсэн. Үүний үр дүнд тус банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээс гадна татан төвлөрүүлэх хөрөнгийн 16 хувийг банкны бүтээгдэхүүн үйлчилгээний цахим шилжилтийг хурдасгах мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтад, 19 хувийг цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шинэчлэлтэд, 34 хувийг ногоон төсөл хөтөлбөрүүдэд, 31 хувийг урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл, орон сууцны зээл санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн.

2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд:

  • Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт 16% буюу 28.3 тэрбум

  • Цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалтын хөрөнгө оруулалт 19% буюу 29.2 тэрбум

  • Ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн хөрөнгө оруулалт 34% буюу 62.4 тэрбум

  • Урт хугацаат зээл /Орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт/ 31% буюу 56.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан ба татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн үлдэгдэл нийт 6.6 тэрбум төгрөг байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ