Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 03 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот тушаалаар Өмнөговь аймгийн засаг даргын гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жил хүртэлх хугацаатай, жилийн 16 хувь хүртэлх хүүтэй, нийт 5,000,000 (Таван сая) хүртэл ширхэг “Өмнөговь бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



