• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51567.89

( 139.52 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51567.89 139.52
MSE A Индекс 19414.72 32.56
MSE B Индекс 14793.61 60.2

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-01 15:17:02

Энэ өдөр нийт 11,398,961,077 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-08 16:36:18

2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 415,839,861 төгрөгийн үнийн дүн бүхий 1,044,439 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Орхондалай ХК (ORD +14.98%), Атар-Өргөө ХК (ATR +11.11%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +10.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.57%), Айтүүлс ХК (ITLS -6.94%), Тэнгэр Даатгал ХК (TGI -5.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 13,298 ширхэг нэгж эрх 1,317,421 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 154,875 ширхэг үнэт цаас 7,884,464,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,752,000 юань буюу  5,413,524,480 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 19,200 тонн 1/3 коксжих нүүрс 1,399,680 ам.доллар буюу 5,030,016,019 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,643,400 ам.доллар буюу 5,905,870,146 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 24,651,231,927 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 48,903.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,480,366,437,961 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ