Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 352 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/408 тоот тушаал бүртгэгдсэн “Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 290,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн /ажлын 5 өдөр/ Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК нь жилийн 19.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 29 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Үнэт цаас гаргагч: “Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК
Үнэт цаасны нэр: "Бэрс-4"
Үнэт цаасны төрөл: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)
Үнэт цаасны нийт тоо ширхэг: 290,000
Татан төвлөрүүлэх үнийн дүн: 29,000,000,000
Хугацаа: 24 сар
Хүү: 19.5 хувь
Хүү төлөгдөх давтамж: Улирал тутам
-
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ