• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49080.86

( 120.45 0.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49080.86 120.45
MSE A Индекс 19027.08 160.61
MSE B Индекс 14510.53 -87.99

Мэдээ мэдээлэл

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-22 17:03:24

Тус сургалтад нийт 250 орчим иргэд хамрагдсан бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбараа шүүлгэсэн иргэдийн тоо 200 орчим байлаа.

09-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-22 16:04:47

Энэ өдөр нийт 77,658,867,895 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-09-22 15:47:20

2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг батламжилж, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-17 16:27:51

2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 1,024,075,396 төгрөгийн үнийн дүн бүхий 674,592 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэт авто зам ХК (EAZ +15.00%), Хөсөг трейд ХК (HSG +14.97%), Тавилга ХК (TVL +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.70%), Бодь Даатгал ХК (BODI -9.41%), Ремикон ХК (RMC -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 38,392 ширхэг нэгж эрх 3,608,201 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 235 ширхэг үнэт цаас 16,231,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 47 ширхэг үнэт цаас 4,700,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 9,152,000 юань буюу 4,622,217,600 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам.доллар буюу 1,636,611,966 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,720,000 юань буюу  3,393,936,000 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 10,701,380,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.55% хувиар буурч, 48,829.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,940,139,894,920 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ