• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49298.24

( -40.69 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49298.24 -40.69
MSE A Индекс 19196.94 -149.67
MSE B Индекс 14402.74 152.56

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-02 17:23:00

Энэ өдөр нийт 8,186,139,432 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-10-02 17:17:30

“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК нь жилийн 19.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 29 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ЖУРМУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-02 16:59:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар оролцсон юм.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-25 15:11:23

2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 132,416,407 төгрөгийн үнийн дүн бүхий 414,187 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Махимпекс ХК (MMX +10.64%), Бодь Даатгал ХК (BODI +4.90%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +3.76%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -13.90%), Женко тур бюро ХК (JTB -8.32%), Монгол Базальт ХК (MBW -5.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 52,062 ширхэг нэгж эрх 14,195,804 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 800 ширхэг үнэт цаас 79,808,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,500 ширхэг үнэт цаас 350,000,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаас 400 (1,437,656₮) ам.доллароор,

  • Багцын арилжаагаар 53,706 ширхэг үнэт цаас 438,240,960 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 3,212,800 ам.доллар буюу 11,547,252,992 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,944,760,320 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн 1/3 эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 661,760 ам.доллар буюу 2,378,458,086.4 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 475,200 ам.доллар буюу 1,707,935,328 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 22,594,505,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.02% хувиар өсч, 49,215.84 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,988,778,205,406 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ