• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-01 16:10:10

2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 524,655,932 төгрөгийн үнийн дүн бүхий 674,119 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улсын их дэлгүүр ХК (UID +12.44%), Адуун чулуун ХК (ADL +9.97%), ЛэндМН ББСБ ХК (LEND +5.73%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -15.00%), Мерекс ХК (MRX -13.04%), Махимпекс ХК (MMX -11.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 1,794 ширхэг нэгж эрх 1,355,772 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 415 ширхэг үнэт цаас 41,495,850 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг үнэт цаас 20,000 ам.доллар (71,855,600₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар 6,046,648,740 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,720,000 юань буюу 3,390,710,400 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 10,004,866,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.02% хувиар өсч, 49,338.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,226,170,847,203 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ